Эрдэс баялгийн түүхий эдийн үнэ огцом өсөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн түүхий эдийн үнэ огцом өсөхгүй гэв

Газрын доорх баялгаа түшиглэн хөгжихөөр шийдсэн манай орны эдийн засаг  дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ханшаас хамааралтай байдаг. Энэ онд  алт, зэсийн үнийг өндөр байхаар тооцон төсөвт суулгасан нь олон хүнд эргэлзээ төрүүлж буй юм. Тиймээс Дэлхийн банкны эдийн засагчдаас дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ ханшийн энэ оны төлөв байдлыг тодруулан асуусан юм. Тэр дундаа алт, зэсийн үнийг онцлон лавласан юм. Бидний асуултад Дэлхийн банкны Монголыг хариуцсан эдийн засагч Rogier van den Brink хариулахдаа:

-Ашигт малтмалын түүхий эдийн үнэ ханш огцом нэмэгдэхгүй гэсэн төлөв ажиглагдаж байна. Одоогоор дэлхийн бизнесийн мөчлөгт алтны эзлэх хувь маш өндөр байгаа. Энэ нь дэлхийн улс орнуудад ам.долларын ханш суларч, тухайн орны мөнгөн тэмдэгт чангарч буйтай холбоотой. Зэсийн тухайд их онцгой бүтээгдэхүүн. Зэс нийлүүлт их хязгаарлагдмал, цөөн хэдхэн орноос шалтгаалж байдаг. Тиймээс эдгээр орны нийлүүлэлтийн байдлаас үнэ ханш нь хэлбэлзэх магадлалтай. Мөн зэсийн эрэлтээс үнэ ханш нь шалтгаална. Хэдийгээр ойрын болон дунд хугацаанд зэсийн үнэд огцом өөрчлөлт гарахгүй ч урт хугацааны дараа зэс орлуулагч гарч ирэх аваас үнэ ханш нь буурч ч мэдэх юм гэлээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж