Гахай, тахианы бүтээгдэхүүнийг импортаар авахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Гахай, тахианы бүтээгдэхүүнийг импортаар авахгүй

Гахайн мах, өндөг оролцуулан хийсэн германий бүтээгдэхүүнийг импортаар авахыг зогсоож байгаа тухай Хятад мэдэгдэж, энэхүү шийдвэр нь германий гахайн мах, өндгөнд хорт бодис диоксин илэрсэнтэй холбоотой гэж хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавих албанаас лхагва гаригт мэдээлсэн байна.

Уг шийдвэрийг мягмар гаригаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нэгэнт ачигдаад замд яваа бүтээгдэхүүнийг хятадад ирсэн даруйд нь диоксин агуулж буй эсэхийг шинжлэн тогтоох ажээ. 

Хятадын хүнсний  бүтээгдэхүүний чанарын хяналтын албанаас “Манай иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд хортой, бохирдсон хүнсний бүтээгдэхүүн импортаар оруулахыг хориглож байх ёстой” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж