Төв аймгийн бүрэн сумын нутагт 2010 оны 2 дугаар сард унасан сансрын биетийн үл мэдэгдэх хэсгийг АНУ-ын Флорида мужид байрлах Ж.Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөргөсөн Дельта-2 хиймэл дагуул хөөргөх пуужингийн түлшний сав, гелийн хий агуулах металл бөмбөлөг гэж холбогдох мэргэжилтнүүд үзсэн байна. Пуужингийн үлдэгдэл хэсгүүд тухайн орон нутаг, хүн, амьтанд ямар нэгэн хохирол учруулаагүй болохоор тухайн асуудлаар орон нутгийн захиргаа иргэдэд ямар нэг нөхөн төлбөр олгохгүй юм.
Харин Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын хооронд гэрээ хэлэлцээр хийж манай улсад 300 сая ам долларын тусламж үзүүлэх тухай ярилцаж байгаа гэх эх сурвалж байна.
Энэхүү тусламжийн хүрээнд стратегийн түшиц газрыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зориулалттай техник тоног төхөөрөмж авахаар ярилцаж байгаа. Тодруулж хэлбэл ОХУ-ын нэрт зохион бүтээгч, үндэсний гурван удаагийн аварга Сухой үүсгэн байгуулсан Сухой компанийн “Су 27” маркийн дөрвөн ширхэг сөнөөгч онгоц авах аж.