“Ливерпуль” дахин ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Ливерпуль” дахин ялагдлаа

Английн премьер лигийн 19 дүгээр тойргийн хүрээнд цаг агаарын таагүй нөхцөлөөс улбаалан цуцлагдсан нэг тоглолт өнгөрсөн шөнө нөхөж явагдсан нь “Блэкпуль” талбай дээрээ “Ливерпуль”-ийг хүлээн авсан тоглолт байлаа. “Хотон шувуунууд”-ын хувьд дасгалжуулагч Рой Хожсонг хальж, оронд нь багийнхаа домог болсон дасгалжуулагч, тоглогч Кенни Далглишийг авчраад ердөө хоёр дахь тоглолтоо хийж байгаа нь энэ билээ. Шинэ менежер анхны тоглолтоо Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хүрээнд “Манчестер Юнайтед”-тай хийсэн. Тус тоглолтод 1:0 харьцаатай хожигдож, багийн ахлагч Стивен Жеррард талбайгаас улаан хуудас авч, хөөгдсөн гээд таагүй үр дүнг харуулсан билээ. Гэвч өчигдөр тус баг шинэ менежерийнхээ анхны хожлыг авч өгөх зорилготойгоор талбайд гарсан юм. Рой Хожсоны бүрэлдэхүүнд тогтмол гараанд гарч байсан довтлогч Давид Н’Гогийг буцаад сэлгээрүү нь шилжүүлжээ. Оронд нь Милан Йовановичийг гаргаж ирсэн шийдвэр нь үр дүнгээ өгч, гурав дахь минутад л тооны харьцааг Фернандо Торрес 1:0 болгон гоолджээ. Стивен Жеррард энэ тоглолтод оролцоогүй юм. Магадгүй энэ нь “Ливерпуль” давамгайллаа ердөө есхөн минутын дараа алдахад хүргэсэн байж болох юм. 12 дахь минутад “Блэкпуль”-ийн хагас хамгаалагч Тэйлор Флетчер онооны самбар дээрх тэнцлийг бий болгосон бол 69 дэх минутанд довтлогч Дадли Кэмпбелл багтаа хожлын гоолыг авчирсан гэхэд болно. Ингэснээр тус тоглолтод 16089 хөгжөөн дэмжигчдээ цуглуулсан “Блэкпуль” ялалт байгуулснаар хүснэгтийн есдүгээр байрт 28 оноотой бичигдэж эхэлсэн бол “Ливерпуль” 10 дахь ялагдлаа хүлээж, 25 оноотой 13-р байртаа үлдлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж