Ла Вуэлта уралдаан Баскуудын нутгаар

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Ла Вуэлта уралдаан Баскуудын нутгаар

Дэлхий дээрх дугуйн олон өдрийн хамгийн нэр хүндтэй дөрвөн уралдааны нэг болох Испанийн Ла Вуэлта өчигдөр 2011 оны маршрутаа танилцууллаа. Энэ уралдааны нэг онцлог нь 33 жилийн дараа анх удаагаа Баскийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрөхөөр болсон юм. Уралдаан наймдугаар сарын 27-нд эхэлж, есдүгээр сарын 18-нд Мадрид хотноо бариагаа хийх ажээ. Уламжлал ёсоор хоёр гарааг цуваа гараатайгаар хийх бол 10 өдөр уулын гараанд уралдах юм байна.

Ла Вуэлта уралдааны захирал Харьер Гуйллен хэлэхдээ “Бид маш олон газраар уралдааны маршрутыг хийж чадсандаа баяртай байгаа. Тэр дундаа Баск контригаар манай уралдаан явагдах болсонд тун сэтгэл хангалуун байгаа” гэжээ.  1978 онд хамгийн сүүлд тус газраар Ла Вуэлта зохиогдож байсан бөгөөд 33 жилийн дараа эргэн ирж байгаа түүхэн үйл явдал болж байна. Баск үндэстэнгүүд эргэн Вуэлтаг хүлээн авах нь тус уралдааны хувьд томоохон ач холбогдолтой бөгөөд дугуйчид болоод шинэ хөгжөөн дэмжигчид гэсэн дотно уулзалт болно гэдэгт зохион байгуулагчид эргэлзэхгүй байна. Мөн Баскууд тур уралдааны шилдэг хөгжөөн дэмжигчдийн нэг болно гэж найдаж байгаа ажээ.

Мөн уралдаан явагдах наймдугаар сард энэхүү нутгаар цельсийн 40 хэм хүртэл халах учраас баг тамирчдаас ихээхэн тэсвэр хатуужил шаардах бололтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж