
Ла Вуэлта уралдааны захирал Харьер Гуйллен хэлэхдээ “Бид маш олон газраар уралдааны маршрутыг хийж чадсандаа баяртай байгаа. Тэр дундаа Баск контригаар манай уралдаан явагдах болсонд тун сэтгэл хангалуун байгаа” гэжээ. 1978 онд хамгийн сүүлд тус газраар Ла Вуэлта зохиогдож байсан бөгөөд 33 жилийн дараа эргэн ирж байгаа түүхэн үйл явдал болж байна. Баск үндэстэнгүүд эргэн Вуэлтаг хүлээн авах нь тус уралдааны хувьд томоохон ач холбогдолтой бөгөөд дугуйчид болоод шинэ хөгжөөн дэмжигчид гэсэн дотно уулзалт болно гэдэгт зохион байгуулагчид эргэлзэхгүй байна. Мөн Баскууд тур уралдааны шилдэг хөгжөөн дэмжигчдийн нэг болно гэж найдаж байгаа ажээ.
Мөн уралдаан явагдах наймдугаар сард энэхүү нутгаар цельсийн 40 хэм хүртэл халах учраас баг тамирчдаас ихээхэн тэсвэр хатуужил шаардах бололтой.