“Ducati” 2011 оны мотоциклоо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Ducati” 2011 оны мотоциклоо танилцууллаа

Италийн Мадонна ди Кампиглиогийн цанын баазад лхагва гаригт мотоциклийн шилдэг үйлдвэрлэгчдийн нэг Ducati 2011 оны Moto GP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нисгэгчид болоод шинэ мотоциклио танилцууллаа. Италийн багууд болох Ferrari, Ducati нар хамтдаа долоон өдрийн хөтөлбөрийг энэхүү цанын баазад хэрэгжүүлж байгаа бөгөөд өдөр бүр өөр өөр хөтөлбөртэй байгаа билээ. Харин хуваарь ёсоор 2011 оны шинэ мотоциклио олон нийтэд танилцуулсан нь энэ юм. Мөн багийн нисгэгчдээр Ники Хайден болон есөн удаагийн дэлхийн аварга Валентино Росси нар гарч ирсэн юм. Росси өнгөрсөн жил багийн анд Хорхе Лорензод дэлхийн аварга цолоо алдсанаар тус багийг орхих шийдвэрээ гаргасан юм. Учир нь өсч яваа залуу од Лорензо болон Росси нарын хэн нь номер нэг нисгэгч болоод хэнийг нь аварга цол руу зүтгүүлж байх нь ойлгомжтой болсон билээ. Тийм учраас тэрбээр аварга цолны төлөө тэмүүлэхээр багаа сольж, нэр төртэй Ducati-гаас уралдахаар болсон юм. Тэдний хувьд анх удаагаа 2011 загвараа танилцуулж байгаа бөгөөд мотоциклийн эх бие болоод электрон төхөөрөмжүүд гээд бүхий л зүйл нь шинэчлэн сайжруулагдсан байлаа. Өнгөрсөн улиралд Росси 233 оноотойгоор гуравдугаар байрт орж, тэмцээнийг дуусгаж байсан бол Хайден 163 оноотой долдугаарт бичигдэж байсан юм. Гэвч тэд ирэх улирлын амжилтдаа итгэлтэй байгаа юм. GP 11 загварыг ирэх долоо хоногт Испанийн Херез тойрог зам дээр туршилтын нисгэгчид унах бол Росси, Хайден албан ёсны анхны уралдаанаа гуравдугаар сарын 20-нд Катарын Лозайл тойрог зам дээр хийх юм. Энэ бол өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд баталснаар дэлхийн аварга анхны гран-при юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж