
Тэрбээр өнгөрсөн онд рок дуучин, гитарчин Matt Bellamy-тай дотно харилцаа үүсгэн, найз залуугаараа сонгосон юм. Харин хосууд анхны хүүхдээ хүлээж буй тухай мэдээллийг People сайтад мэдээлжээ. Одоогоор хэдэн сартай жирэмсэн гэдгээ тодорхой мэдээлээгүй ч хосууд тун баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Kate Hudson 2000 онд Америкийн алдарт “The Black Crowes” хамтлагийн ахлагч, дуучин Chris Robinson-той гэрлэсэн ба тэд зургаан жил хамтдаа амьдарч, Ryder Russell Robinson хэмээх хүүтэй болсон юм. 2006 онд түүний нөхөр салах өргөдлөө өгч, 2007 оны аравдугаар сард хосууд хамтын амьдралдаа цэг тавьсан билээ.
Н.Наран