
Тусгаар тогтнол авсны дараа хууль ёсны Засгийн газар нь төрийн эргэлтээр унасан Африкийн анхны орон нь Того болжээ. Анхны ерөнхийлөгчийн хүргэн Николас Грюницкий (түүний эцэг Польш гаралтай герман) гэгч төрийн тэргүүнийг хөнөөх хуйвалдааныг хийгээд 1963 оны нэгдүгээр сарын 13-наас 1967 оны нэгдүгээр сарын 13 хүртэл дөрвөн жил эрх барьжээ. 1967 оны энэ өдөр түүний дэглэмийг унаган Үндсэн хуульт ёсыг сэргээсэн энэ өдрийг Тогод чөлөөлөлтийн баяр болгон тэмдэглэдэг.
Өдрийн ишлэл

(Ромын эзэн хаан Октавиан Август)
Эзэн хаан Августын толгойн баримал. Боржин. I зууны эхэн
МЭӨ 27 оны нэгдүгээр сарын 13-нд Октавиан Сенатад үг хэлэн сайн дураараа засгийн эрхийг Сенатад өгөн Бүгд найрамдах улсыг сэргээж байна хэмээн мэдэгджээ. Гэвч сенаторууд айцгааж түүнийг засгаа эргүүлэн авахыг гуйсан байв. Октавиан тэдний хүсэлтийг хүлээн авсан ба хэд хоногийн дараа нэрэндээ Август чимэг авч, гэр орноо оливийн мөчрөн баглаагаар чимэглүүлжээ. Мөн иргэдээ аварсан хэмээн “Эр зориг, энэрэнгүй үзэл, шударга ёс, нэр төр” гэсэн бичигтэй алтан бамбайг Октавианд гардуулсан байв.
Үйл явдал
Англи-Афганы дайны эмгэнэл1842 он: Англи-Афганы анхны дайны үеэр Кабулаас ухарч байсан британийн армийн үлдэгдлийг Гандамак тосгоны дэргэд (өнөөгийн Нангархар, Афганистан) бүсэлсэн байв. Тэд нар 44 дүгээр хорооны 45 цэрэг, 20 офицер байсан ба 20 винтовка, 40 сумтай байлаа. Тэд хамгаалалтаа тосгоны ойролцоох өндөрлөгт хийж тоо томшгүй олон афганчуудын гардан тулаанд бүгд сэлэмдүүлэн цавчигдсан байлаа. Тэднээс цорын ганц амьд үлдсэн мэс засалч Брайдон афганчуудын хяналтай нутгаар нуугдан явсаар Желалабад дахь цэргийн горнизонд иржээ.
Доктор Брайдон Желалабадын үүдэнд. 1842 он, леди Элизабет Батлерын зурсан зураг. Бодит байдал дээр Брайдон амь тавьж байсан нөхрийнхөө өгсөн пони морьтойгоор ирсэн гэдэг. Доктор өөрөө олон удаа сэлэмдүүлсэн ба одой морь нь салтаандаа шарх авсан байжээ.
Монголын Ардчилсан Үндсэн хууль батлагдав
1992 он: Коммунизм тунхаглагдаагүй, түүнийг нийгмийн зорилт гээгүй анхны ардчилсан Үндсэн хууль Монголд батлагджээ.