
-Жендерийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байх шиг байна. Энэ талаар таны бодол?
-Жендерийн тухай хууль Засгийн газар өргөн барьсан. Эрх барьж байгаа намууд дэмжээд явна гэсэн үг. Гэхдээ энэ хуулийн төсөл одоо л нэг дэмжигдээд хэлэлцэн гэж байх шиг байна. Жендерийн тухай хуулийг нэлээд чамбай хуулийн төсөл болсон гэж үзэж байна. Уг асуудал нь хүйсийн тэгш байдлыг Монголд яаж хангах вэ, цаашдаа Монгол Улсын хөгжилд хэр зэрэг нэмэр болох гээд уг нь их дэвшилттэй хууль болж байгаа юм. Гол нь яагаад ингээд гацаад удаад байсан гэхээр энэ талаар ойлголт манай улсад дутагдсан хэвээр л байгаа. Гэсэн ч залуучууд бол арай өөр болж байгаа байх шиг байна.
Мөн сонгуулийн тухай заалт дотор нь байсан болохоор сонгуулийн тухай заалтыг сонгуулийн тухай хуультай уялдуулъя гээд удсан нэг шалтгаан бий. Жендерийн тухай хуульд бол сонгуулийн тухай хуулийн заалт байгаа. Сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гээд заасан байгаа. Хамгийн гол нь энэ заалтаас болоод жил гаруй хойшилсон хугацаа алдсан. Тэгэхээр нь би ажлын хэсэг дээр сонгуулийн тухай заалтыг түр хойшлуулъя, дараа нь сонгуулийн хууль яригдахад энэ сонгуулийн хуулийн заалтыг оруулахын төлөө зүтгэн гэсэн. Яагаад гэвэл ганц сонгуулийн тухай хуулийн заалтаас болоод томоохон хууль батлагдахгүй хэрэгжихгүй байх нь өөрөө их хохиролтой.
Жендер, квот гээд ярихаар УИХ-д хэдэн эмэгтэйчүүд ирэх гээд яриад байгаа юм шиг буруу ойлголттой болоод байгаа. Тэгэхээр жендерийн хууль өөрөө зөвхөн сонгуулийн хуультай холбоотой биш, ер нь нийгмийн олон салбаруудад хүйсийн тэгш байдлыг яаж хангах вэ, бүр тэнцвэр нь алдагдсан зарим салбаруудад яаж бодлогоор бага ч болов тэнцвэртэй болгох гэдэг асуудал байна. Төрийн болон төрийн үйлчилгээний албанд хариуцлагатай албан тушаалууд дээр хүйсийн тэнцвэрийг яаж ойртуулах гэдэг дээр бодлогын олон заалтууд байгаа.
-Сонгуулийн хуульд квотыг хэдэн хувиар тогтоохоор болж байна?
-Сонгуулийн хуулийн төсөл дээр болохоор хоёр төсөл өргөн баригдсан байгаа түүнд 15 хувиас доошгүй хувь гэж заасан байгаа. Энэ нь угаасаа батлагдаад дэвшилгүй заалт. Яагаад ингэж байна гэхээр өнгөрсөн сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийн 15 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан юм билээ. Тэгэхээр эмэгтэйчүүдээ төлөөлөөд дугараад байгаа бидний хувьд бол 30 биш юм аа гэхэд ядаж тэр 20 эсвэл 25 хувийн квот тогтоох байсан юм. Бид бол ерөөсөө хоцроод байна, ялангуяа Монгол Улс. Мөн дэлхийн 100 гаруй улс ямар нэг байдлаар хүйсийн тэгш байдлын талаар эрх зүйн зохицуулалт хийсэн байдаг. Энэ заалтын Монгол Улс тэртээ тэргүй хийх ёстой дэлхийн хөгжлийн чиг ханддагтай хөл нийлүүлэн алхана. Тэгж байж Монголын нийгэмд хүйсийн тэгш байдал хэр их хангагдах, тэгж байж хэрхэн хөгжих зэрэг энэ хууль нь манай хөгжилд шууд нөлөөлөх хууль. Манайхан их явцуу ойлгоод жендерийн хамаг хууль ярьж байхад нөгөө сонгуулийн квот байгаа юу гэж асууж байх жишээтэй. Хэзээ нэгэн цагт бид батлаад хэрэгжүүлэх л ёстой, тэгж байж нийгэм өөрөө зөв зүйтэй урагшилна. Харин өнөөдөр үү, тав арван жилийн дараа юу гэдэг л байна.
-Хууль батлагдлаа гэхэд ямар болох вэ, эрчүүдийн хувьд?
-Тэгэлгүй яах вэ хүчээр нэг хууль батлаад зөвхөн эмэгтэйчүүд УИХ-д орох гээд байгаа юм биш. Бодлогоор зохицуулна багш эмч нар гэхэд эмэгтэйчүүд давамгай 80 гаруй хувьтай байдаг. Үүнийг хүчээр 50/50 болгох гээд байгаа юм биш бодлогоор зохицуулна. Анхнаасаа боловсрол олгохдоо тухайн салбартаа зохицуулалт хийгээд явах зэрэг үе шаттайгаар хийх хэрэгтэй. Түүнээс биш өргөс авж байгаа юм шиг хууль батлагдлаа маргааш нь асуудал цэгцэрнэ гэж байхгүй.