Шакира найз залуугаасаа салжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Шакира найз залуугаасаа салжээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж, гайхалтай дуугаараа олныг баясгасан дуучин Шакира 11 жил хамтдаа байсан найз залуу Antonio de la Rue-гээс салсан тухайгаа өөрийн блогтоо мэдээлсэн байна.

Тэрбээр “Бид хоёр өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тусдаа байж эхэлсэн. Гэхдээ бид гар гараасаа барилцан өнөөг хүртэл хамтдаа ажилласаар ирсэн. Хэдийгээр хувийн харилцаандаа цэг тавьсан ч энэхүү мэдээг он дуустал нууцлахаар тохиролцсон юм” хэмээжээ. Хосууд мэргэжлийн болон бизнесийн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд энэхүү харилцаа нь цаашид хэвээр байх аж.
Өдгөө 33 настай дуучин бүсгүй салалтын хүнд үеийг ажил хэрэг, найз нөхдийн сайхан харилцаандаа тулгуурлан давж гарна хэмээн нэмж бичсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж