Манай оронд нүүдлийн болон суурин 487 төрлийн шувуу бий гэсэн судалгаа байдаг. Байгалийн бохирдол, хулгайн ан зэргээс шалтгаалан тэдгээрийн ихэнх нь устах аюулд хүрчээ. Германы шувуу судлаач Аксел Браунлих, МУИС-ийн багш С.Гомбобаатар, Биологийн хүрээлэнгийн судлаач Ш.Болдбаатар нар Английн Лондон хотноо “Birds of Mongolia” ном хэвлүүлжээ. Энэхүү номд бүргэд, ёл, тогоруу, хулан жороо, хотон, хурган тутгалжин, хар өрөвтас гээд 487 төрөл зүйлийн шувууны гадаад төрх, амьдрах орчин, онцлогийн тухай оруулсан аж. Монголд амьдардаг шувуудыг дэлхийд таниулах, тоо толгой нь мөхөж буй амьтдыг хамгаалахад уг ном чухал ач холбогдолтой аж.
А.Зул