
Мэдээлэл солилцох яармаг нэгдүгээр сарын 5-нд Непалийн Катманду хотын Үзэсгэлэнгийн гудамжин дахь Брикути Мандап нэртэй үзэсгэлэнгийн танхимд эхэлсэн бөгөөд дэлхийд мэдээллийн технологиор тэргүүлэгч олон орны төлөөлөгчид болон Непаль улсын 25,000 орчим албаны хүн оролцож, 450,000 гаруй хүн үзэж сонирхохоор ирсэн байна.
Уг яармагт Acer, Akkord, Altec Lansing, Edifier, Edimax, Epson, Foxcom, Genius, HCL, HP, Hyundai, Intel, Kaspersky, Lenovo, Lexmark, M-Audio, Microsoft, Mitsubishi, Motorola, MSI, Nokia, Philips гэх мэт үндэсний болон олон улсын маш олон брэндүүд оролцсон байна.
Б. Энхцэцэг