Э.Амарбат эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Э.Амарбат эмнэлгээс гарчээ

Авлигатай тэмцэх  газрын  Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Э.Амарбат Цэргийн Госпиталын мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж биеийн байдал нь сайжирсан тул  өнөөдөр эмнэлгээс гарсан байна.   Одоогоор түүний биед халдсан Э гэгч этгээдэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.Сануулахад Э.Амарбатыг нь энэ сарын 6-7 шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн 22.00 цагийн орчим найз болох Э- нь 16 удаа хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан гэх мэдээлэл зарим сонин хэвлэлээр гарсан юм. Харин уг мэдээллийг өөртэй нь холбогдон тодруулахад” Би хутгалуулаагүй“ гэсэн тайлбар өгсөн. Зарим эх сурвалжийн мэдээллээр тэрбээр найзтайгаа маргалдсаны улмаас толгойн тус газраа хөнгөн гэмтэл авсан гэсэн мэдээлэл бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж