“Эрдэнэт” дөрвөн сая тонн зэсийн хүдэртэй

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” дөрвөн сая тонн зэсийн хүдэртэй

Олон улсын байгууллагуудын гаргасан
судалгаагаар өнөөдөр дэлхийн цэвэр зэсийн нөөц 650 сая тонн байгаа гэнэ.
Энэ нь дэлхийн 30 жилийн хэрэглээг хангах аж. Дэлхийн улс орнууд
өнөөдөр жилд 20 сая тонн цэвэр зэс үйлдвэрлэж байгаа ажээ. Манай улсын 
"Эрдэнэт" үйлдвэр анх 1982 онд бүрэн хүч чадлаар ашиглалтад орох үедээ
дэлхийн арван үйлдвэрийн нэг байсан бол өнөөдөр 40-д жагсч байна. Одоо
тус үйлдвэр 550 мянган тонн зэсийн баяжмал буюу 130 мянган тонн цэвэр
зэс үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн нөөцийг  анх 1,5 тэрбум тонн хүдэр
буюу 7,5 сая тонн цэвэр зэс гэж тооцсон бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд
ашигласнаар бодоход одоо дөрвөн сая тонн нөөц үлдсэн. Харин Оюутолгойн
орд  2,5 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй. ЭБЭХЯ-ны дэргэдэх Эрдэс
баялгийн зөвлөлөөс баталсан  тайлангаар бол  30 сая тонн цэвэр зэсийн
нөөцтэй гэнэ. Уул уурхайн үндэсний ассоциациас судалгаагаар  бол
Оюутолгойн орд нь Чилийн улсын үйлдвэр "Чикукамата" уурхайн дараагаар
дэлхийд хоёрт орж байгаа  аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж