Аваргууд эхний тоглолтдоо хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Аваргууд эхний тоглолтдоо хожигдлоо

Катарт үргэлжилж байгаа 15 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний “Д” хэсгийн тоглолтууд явагдлаа. Энэ хэсгийн эхний учраа Хойд Солонгос, Арабын нэгдсэн Эмират улсын багууд байсан юм. Доха хотын Спортс клуб цэнгэлдахад явагдсан тоглолтыг ихэнх хөгжөөн дэмжигчид нь Арабын нэгдсэн Эмиратынх байжээ. Энэ ч утгаараа давуу тал Араб залуусын талд байсан гэхэд болно. Арабын нэгдсэн Эмират улсын хувьд өмнө нь  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд хоёр ч удаа Хойд Солонгосын багт хожигдож байсан удаатай. Тоглолтын эхний хагаст Хойд Солонгосын шилдэг довтлогч Жон Тае-Сиг Араб хамгаалагч Хамдан Аль Камали торгуулийн талбайд унагасанаар 11 метрийн торгуулийн цохилтыг хийх эрх тэдэнд иржээ. Гэхдээ торгуулийн цохилтыг Манай хойд Хөршийн Ростов клубт хүчин зүтгэдэг довтлогч Хон Ёон Жо гүйцэтгэсэн ч гоол орсонгүй. Сайхан боломжоо алдсан Солонгосчуудын хувьд эхний хагаст өөр хүчтэй довтолгоон хийж чадсангүй. Тоглолтын хоёр дахь хагаст ч гэсэн тэдний довтолгоон төдийлөн амжилттай болохгүй л байлаа. Харин Арабын нэгдсэн Эмиратын баг тоглолтын санаачлагыг гартаа авсан гэхэд болно. Хоёр дахь хагасын дунд үед Арабын хамгаалагч Исмайл Матаар чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөсөн нь хаалгатай тун ойрхон өнгөрчээ. Мөн  тоглолтын төгсгөлд  Сайд Аль Кадиригийн мөргөсөн бөмбөгийг Солонгосын хаалгач  Ри Мүн Гук хаасанаар хоёр багийн тоглолт тэг тэгийн харьцаатайгаар тэнцээгээр өндөрлөсөн байна. “Д” хэсгийн эхний тоглолт ийнхүү гоолгүй өндөрлөсөн бол  нөгөө тоглолт нь Аваргаа хамгаалж байгаа Ирак, хөрш Ирантайгаа тоглосон тоглолт байлаа.2007 онд Аваргын цомыг өргөж байсан Иракийн баг аваргаа хамгаална гэсэн бүрэн дүүрэн итгэлтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа. Тэр ч утгаараа тоглолтын хамгийн эхний аюултай довтолгооныг тэд хийсэн байна. Ирак довтлогч Йонус Махмуд хаалгаруу маш хүчтэй цохилтыг хийсэн ч Ираны хаалгач хаалгаа сайн манаснаар довтолгоонийг зогсоосон байна. Энэ довтолгооноос ердөө 3 хан минутын  дараа тоглолтын эхний гоол оржээ. Энэ удаад Йонус Махмуд талбайн зүүн жигүүрээс ирсэн бөмбөгийн мөргөж гоол болгосоноор тоглолтын тооны харьцааг нээсэн байна. Харин эхний хагасын 42 дахь минутанд Иракын багийн хамгаалалтын том алдааг ашиглан Иран  довтлогч Холам Ризаэй гоол оруулснаар тооны харьцааг тэнцүүлсэн байна. Энэ гоолын дараачаар Иракийн багт дахин нэг боломж гарч ирсэн ч ашиглаж чадалгүгээр эхний хагас өндөрлөжээ. Харин тоглолтын 2 дахь хагаст багуудын аль аль нь ширүүн довтолгоонуудын ээлж дараалан хийж байсан бөгөөд 84 дэхь минутанд Ираны төвийн хамгаалагч Иман Мобали тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг оруулж багта ялалтыг авчирчээ. Ингэснээр “д” хэсгийг ялалт авсан Ираны баг тэргүүлж эхэлсэн болж, лагдал хүлээсэн Аваргууд хэсгийн сүүлийн байранд бичигдэж эхэлсэн байна.  
 
Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж