Дакар Ралли: 9 дэх гараа

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Дакар Ралли: 9 дэх гараа

Африкт гарсан тэррорист халдлагаас шалтгаалж буурь сэлгэсэн Дакар Ралли уралдаан 3 дахь жилдээ Аргентин, Чили улсуудын нутга дэвсгэрт зохион байгуулагдаж байна. Уралдааны 9 дэхь гараа Чили Коппиапо хотын ойролцоо явагдлаа. Нийт 234 км үргэлжилсэн тус гараанд уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлэгчдийн байр өөрчлөгдөөгүй байна.Суудлын машины төрөлд 76 машин гараанаас гарч 61 машин байрианд орсноос Испанийн шилдэг тамирчин Карлос Сайнц түрүүлсэн байна. Энэ ялалт Испани тамирчныг лидер болгож чадсангүй. Нэг гарааны өмнө уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн Нассэр аль Атияа 2 мин илүүтэй уралдааныг тэргүүлж Сайнц удаалж явна. Мотоциклын төрөлд осол маш бага гарсан нь энэ гарааны бас нэг онцлог байсан юм. 106 мотоцикл гараанаас гарч 103 тамирчин барианд орж иржээ. Аргентиндь Чили улсад зохиогдсон эхний жилийн уралдаанд тун амжилттай уралдаж байсан Америкийн Иохан Стрийт энэ гарааны ялагч болсон бол Дакарын цомыг дахин хүртэх зорилго тавьсан Марк Кома уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлсээр явна.Харин ачааны машины төрөлд уралданыг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Фирдаус Кабировын баг энэ гараанд түрүүлж гол өрсөлдөгч Владимир Чаагины багаас 4 минутын илүүтэй болжээ.Өнөөдөр 10 дахь гараа Копиапогоос Чилисито хүртэл явагдах юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж