Хэсгийн 2 дахь тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Хэсгийн 2 дахь тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ

Катар улсад явагдаж байгаа тэмцээний 2 дахь тоглолтууд Узбекстан, Кувейт гэсэн багуудын тоглолтоор эхлэх юм. Узбекстаны шигшээ эхний тоглолтоо эзэн орон Катарын эсрэг хийж 2:0 харьцаатай ялалт байгуулсан бол Кувейт улсын шигшээ багийнхан Хятадын багт яг энэ онооны харьцаатай хожигдсон билээ. Мөн тэд багийн гол хамгаалагч Масэд Надаг торгуулын улмаас 2 тоглолт хүлээх эхэргтэй болсон.Багийн гол хамгаалагч нь Хятадын эсрэг тоглолтонд улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Хэрэв өнөөдрийн тоглолтонд Кувэйтын шигшээ багийнхан хожигдрол хүлээсэн тохиолдолд тэд хэсгээс гарах боломжгүй болох тул тэдэнд дор хаяж тэнцээ хэрэгтэй байна. Харин 1996 оноос эхлэн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн Узбекийн шигшээ багийнхан 2004, 2007 онуудад шилдэг 8-д шалгарч байсан амжилтаа давтхад тун ойрхон байгаа. Үүний тулд тэд өнөөдөр өөрөөсөө чансаа доогуур Кувэйтын шигшээ багийг буулган авхад хангалттай юм. Хоёр багийн тоглолт өнөөдөр орой УБ-ын цагаар 21цаг 15 минутанд Доха хотын Аль Чарафа цэнгэлдэх хүрээлэнд эхлэх юм.

Эхний тоглолтонд хожил авсан Хятадын шигшээ багийнхан өнөөдөр хэсгээс гарах болзлоо хангахаар эзэн орон Катарын эсрэг гарч ирнэ.Хэдийгээр эхний тоглолтондоо хожигдол хүлээн гараагаа муу эхлүүлсэн ч Хятадын эсрэг өөрсдийн шилдэг тоглолтоо үзүүлэх болно гэж Катарын шигшээ багийн дасгалжуулагч Бруно Мэтцү тоглолтын өмнөх хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.Зохион байгуулагч орон үргэлж шилдэг амжилттай тоглож ирсэн түүхтэй ч Катар хүсэн хүлээсэн амжилт үзүүлэхгүй байгаа.Гэхдээ өнөөдрийн тоглолтонд ямар нэгэн дарамт шахалтгүй тоглох болохоо ч Бруно Мэтцү нэмж мэдэгдсэн байна.Харин өрсөлдөгч баг нь баг огт өөр бодолтой байна.Тэд өнөөдөр хожил авч долоон жилийн дараа хэсгээс шалгарах болзлоо дахин хангахыг хүсэж байгаа илэрийлжээ.Мөн үүндээ хүрэх 100 хувийн итгэлтэй байгаа тухайгаа ч мэдэгдсэн байна.Хятадын шигшээ 1976 оноос хойш энэ тэмцээнд тогтмол оролцож байгаа бөгөөд одоог хүртэл тэмцээний алтан цомыг өргөж амжаагүй явна.Энэ цом хүртэх бүрэн боломжтой гэж мөн шигшээ багийнхан мэдэгдээд амжсан билээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж