Л.Отгонбаяр ОУ-ын тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаяр ОУ-ын тэмцээнд оролцоно

Хүчирхийлэлийн эсрэг өдөрт зориулсан Олон улсын марафон гүйлтийн тэмцээн Энэтхэг улсын Нагпур хотноо энэ сарын 30-ны өдөр болох ажээ.  Тус тэмцээнд дэлхийн 23 орны тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн байна. Монгол улсыг төлөөлөн хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр дасгалжуулагч А.Гантогтохын хамт оролцох юм.

Энэхүү тэмцээний хагас марафон буюу 21 км замыг Л.Отгонбаяр туулах юм. Олон улсын марафон гүйлтийн тэмцээн нь Монголын хөнгөн атлетикийн холбооны хувьд 2011 оны гадаад дахь хамгийн эхний тэмцээн болж байгаагаараа онцлогтой юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж