Асрах төвийн хүүхдүүд үнэгүй жүжиг үзнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Асрах төвийн хүүхдүүд үнэгүй жүжиг үзнэ

Улсын драмын эрдмийн театр энэ сарын 14-нөөс эхлэн хүүхэд багачууддаа зориулан “Хүүхдийн жүжгийн өдөр”-ийг нээх гэж байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” дээр болж өнгөрсөн “Хүний сайхан сэтгэл” өдөрлөгт оролцсон Ардын жүжигчдийг төлөөлөн драмын эрдмийн театрын захирал  тус төвд сурч амьдарч буй 200 хүүхдэд үнэгүй жүжиг үзэх эрхийг бэлэглэсэн юм. Тус төвийн хүүхдүүд  “Хүүхдийн жүжгийн өдрүүдэд” тавигдах бүтээлүүдээс өөрсдийн нас насны онцлогт таарсан  жүжгүүдээ үнэ төлбөргүй үзэхээр болсон билээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж