Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архи хэрэглэдэггүй Монгол” уриалга гарсантай холбогдуулан архидан согтуурахтай тэмцэхэд төрийн бодлогын шинэчлэл, цаашид авах арга хэмжээний талаар санал бэлтгэх уулзалт өнөөдөр Континенталь зочид буудалд боллоо. Уулзалтанд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын төлөөлөгч Винсент Эдвард, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Луо Дапенг нар оролцсон юм. Мөн ХЗДХЯ-ны хууль зүйн бодлогын газрын орлогч дарга С.Мандахбат, ХЗДХЯ-ны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга,ТЕГ-ын дэд дарга Ж.Батбаяр, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Л.Оюун нар оролцож илтгэл тавилаа.
Ж.ГЭГЭЭ