“Залуу Лидер” гурав дахь жилдээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

“Залуу Лидер” гурав дахь жилдээ

“Монголын Залуу Лидер” хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Монголын Залуу Лидер” Хөтөлбөр (МЗЛX) буюу Mongolian Young Leaders Program 3 дахь жилдээ зохион байгуулах бэлтгэл ажил эхэлжээ. Анх 2009 оноос энэхүү хөтөлбөрийг “МонАмэ” Шинжлэх Ухаан Судалгааний төв санаачилсан бөгөөд хөтөлбөрийн гол зорилго нь Монголын ирээдүйн лидерүүдийг бэлдэхэд оршино. Өмнөх жилүүдэд оролцсон их сургуулийн оюутнууд нь өөр өөрсдийн сурж буй мэргэжлээрээ маш өндөр амжилт үзүүлсэн, цаашдын зорилго тэмүүлэл нь Монгол орны хөгжлийн бодлоготой нягт холбоотой, нийгмийн ажилд идэвхтэй гэх мэт өндөр шалгууруудыг давсан билээ. Одоогийн байдлаар хөтөлбөрт оролцсон 30 гаруй залуус байдаг бөгөөд өөрсдийн санаачлагаар МЗЛX-ийн Төгсөгчдийн Клуб байгуулсны зэрэгцээ өөр хоорондоо танилцан нөхөрлөж, өөрсдийн санал бодлоо хуваалцаж, тодорхой үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

2009 онд Зориг сан, АНУ-д суугаа ЭСя-тай хамтран Вашингтон Д.С хотод зохион байгуулсан бөгөөд Америкийн конгрэсс, Дэлхийн банк, Америк Монголын бизнес консул ноён Стив Шаандор-тай уулзсанаараа ач холбогдолтой болно. Харин 2010 оны дөрөвдүгээр сард Америкийн баруун эргийн шилдэг сургуулиудийн нэг болох Станфорд их сургуульд 2 өдрийн турш болсний зэрэгцээ цахиурын хөндийн (Silicon Valley) шилдэг технологийн компанийн удирдлагууд, олон улсийн ТББ-ийн ажилтнууд, дэлхийн нэртэй улс төр судлаачидтай уулзах завшаан олдсон билээ. Энэхүү хөтөлбөр амжилттай явагдаж буй нэг илрэл бол 2010 онд Италийн Милан хотноо дахин зохион байгуулагдсан болно. 2010 оний 5 сард Монгол улсийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор Австри дахь ЭСЯ, Зориг сан, Итали, Монголын бизнесийн консулийн тусламжтайгаар болж, европт сурж буй шилдэг оюутнууд оролцсон билээ.

2011 оны дөрөвдүгээр сарын 8, 9-нд болох чуулганыг АНУ-ын Бостон хотноо Харвард /МИТ-ийн Монгол оюутны холбоо зохион байгуулж байна. Энэ жилийн чуулган нь “Монголийн байгалийн баялаг болон түүний нөлөө, үр дагавар” гэсэн өргөн сэдэвтэй байх болно. Дараах вэб сайтаас хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, өмнөх оролцогчдийн товч танилцуулга, хөтөлбөрт оролцох өргөдлийн маягтыг олж авна уу:

http://www.monamescience.org/
http://www.facebook.com/event.php?eid=181755611852300

Н.Мэргэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж