Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Онэйву Твэнтед ирлээ

АС Милан Недэрландын аварга Твэнте рүү төвийн хамгаалагч Огучи Онэйвугаа явууллаа. Гэхдээ зээлээр ажээ. Америк төвийн хамгаалагч маань энэ улиралд “хар-улаан” өмсгөлийг ганцхан тоглолтонд өмссөн юм. Энэ жил 28 настай хүдэр биет хамгаалагч маань Бэльгийн Стандарт Льежэд хамтран зүтгэж байсан Мишел Прюдоммтойгоо дахин нэгдэх болж байгаа аж. Онэйву 2004 дэлхийн аваргаар АНУ-н шигшээд тоглон дэлхий дахинд өөрийгөө таниулж байсан юм. АС Милан түүнийг 2009-2010 оны улирлын өмнө багтаа элсүүлж байсан ч, тэр Италид төдийлөн сайн идээшихгүй байгаа. Үүний гол шалтгаан нь түүнийг гэмтэл бэртэл тойрохоо больсонд оршино.

Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Коста Рикагийн эсрэг хийсэн тоглолтонд зүүн хөлийнхөө өвдөгний шөрмөсийг сунган нэлээд хүнд гэмтэл авсан. Өнгөрсөн оны 5-р сард эргэн ирж шигшээдээ тоглож байсан ч Миланы багийн бүрэлдэхүүнд багтахгүй байсан. Гэхдээ Милан түүнийг багийн ирээдүйдээ багтаасан учраас түүний гэрээг 2013 он хүртэл сунгасан.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж