Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Тоглолт цуцлагдлаа

Милваки Бакс, Атланта Хаукс багуудын тоглолт цаг агаарын байдлаас үүдэн цуцлагдсан байна. Нэгдсэн улсын зарим нутгаар үргэлжлэн орж буй цасан шуурга Жеоржиа мужийн хойд хэсгийн нутгаар ч мөн оржээ.

Тус тоглолтыг 3-р сарын 15-ы өдөр Филипс Арэнад дахин болохоор төлөвлөгджээ.

Их хэмжээгээр унасан цас, мөсний улмаас хойд Жеоржиагийн зам, ялангуяа Атланта орчмын замаар машин унаа явахад хүндрэлтэй, зорчиход аюул үүсч болзошгүй болсон учраас зарим замуудыг хаасан байна.

Хаукс маргааш Торонтогийн талбайд зочлох бол, Милваки Сан Антониог талбайдаа хүлээн авч тоглох ажээ.

Энэ улирлын хувьд гадны нөлөөллөөс болж цуцлагдаж байгаа 2 дахь тоглолт болж байгаа бөгөөд өнгөрсөн онд Нью Йорк Никс, Орландо Мэжикийн тоглолт цуцлагдаж байсан юм. Гэхдээ цаг агаараас бус Мэдисон Сквайр Гардэн-ий дээврээс нуранги унах магадлалтай хэмээх шалтнгаан гарч байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж