Виртуал ертөнцийн аюул

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Виртуал ертөнцийн аюул

Интернэтээр хүнтэй танилцах өнөө үед энгийн л зүйл болж. Магадгүй 20 жилийн дараа хүүхдүүд аав ээжийгээ анх яаж танилцсан бэ гэж асуувал интернэтээр гэдэг хариулт маш түгээмэл байх биз ээ. Бодит  амьдралаас төдийгүй интернэтээс ч өөрт тохирох нэгнийг олж чадаагүй хүмүүсийн  хошуурах болсон зүйл нь виртуал хамтрагч юм. Олоход бас салахад ч амархан.
Энэтхэгт гоонь эрчүүд гэр бүл зохиож чадах үгүйгээ турших арга олсон нь виртуал эхнэр гэнэ. Эхнэрээ сонгож  чадахгүй байгаа эрчүүд хөгжилтэй, нийтэч охин, амбицтай, нухацтай хатагтай, сайн гэрийн эзэгтэй, мөн консерватив эмэгтэй гэсэн дөрвөн янзын виртуал эхнэрээс сонголт хийдэг аж.  Виртуал эхнэр нөхрийнхөө хүссэн болгоныг биелүүлдэг.  Нөхөртөө өдөр бүр дуут мессеж илгээж, өглөө нойрноос нь сэрээж, өглөөний цай бэлтгэж, гэртээ эрт ирээрэй гэж захидаг гэнэ.
Харин энэ нь ганц бие эр хүнд амьдралын туршлагатай болж, хайж буй бүсгүйгээ олоход тустай гэж уг вэбсайтыг санаачлагч ярьжээ.
Виртуал бүсгүйчүүд гоонь эрчүүдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа аж.  Онлайнаар найз нөхөдтэй болох нь боломжгүй зүйл байхаа нэгэнт больсон болохоор виртуал хайр сэтгэл байж яагаад болохгүй гэж ? Хэрэглэгчид виртуал бүсгүйд хүрсэн ч болох бөгөөд мах цусанд төрсөн хүн шиг хэрүүл өдөж, өөдөөс маргахгүй, целлюлиттэй болохгүй сайн талтай гэж вэб сайтыг санаачлагчид ярьж байна.  
Японд мөн виртуал найз бүсгүйчүүд түгээмэл болж эхэлжээ. Виртуал  найз бүсгүйг амралтанд хамт авч явсан ч болох аж. Үүний тулд гар утсандаа тусгай программ суулгах хэрэгтэй.
Японы Атами хэмээх амралтын газарт залууст зориулсан гар утасны LovePlus  үйлчилгээ байдаг аж.  Энэ нь Ринко, Манака, Нене гэсэн тоглоомын баатар  виртуал охидтой болзох  үйлчилгээ юм.
Уг үйлчилгээнд ямар ч эротик зүйл байхгүй бөгөөд  үнсэлт бол виртуал бүсгүйн эцсийн чадвар аж.
Япон эрчүүд эдгээр виртуал бүсгүйчүүдтэй тогтоосон харилцаандаа маш үнэнч гэнэ. 2009 онд нэгэн эр виртуал бүсгүйтэй албан ёсоор гэрлэх санал тавьж байсан юм.  
Иймэрхүү үйлчилгээ зөвхөн LovePlus –аар хязгаарлагдахгүй. Үүнийг бүтээгчид нь хөөрхий ганцаардмал хүмүүсийн сэтгэл зүйгээр яаж тоглохоо мэддэг. Гэвч энэн бол ердөө виртуал хий хоосон зүйл боловч хүмүүс үүний тулд жинхэнэ мөнгө төлдөг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж