МӨШК-ын нэрэмжит тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

МӨШК-ын нэрэмжит тэмцээн болов

Монголын өсвөрийн шатарчдын клуб /МӨШК/-үүдийн холбооны нэрэмжит хагас шигшээд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 51-р сургууль дээр болжээ. А,В,С гэсэн гурван ангиллаар зохион байгуулсан тэмцээний А ангилалд их мастер Д.Шаравдорж, В ангилалд спортын мастер Р.Энхбат, С ангилалд спортын дэд мастер Э.Амаржаргал нар түрүүлжээ. Сонирхуулахад, тэмцээний А ангилалд 2000-с дээш чансаатай тамирчид , С ангиллалд эмэгтэй тамирчид өрсөлдсөн бөгөөд В ангилалд 2000-с доош чансаатай тамирчид оролцжээ. Ангилал тус бүрээс шалгарсан эхний 25 тамирчинд хагас шигшээд өрсөлдөх эрх олгосон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж