“Эртний хүний мөрөөр” ном тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

“Эртний хүний мөрөөр” ном тун удахгүй

1926 онд Рой Чапмен Эндрюсын  туурвисан “Эртний Хvний Мєрєєр” хэмээх Монгол орноор аялсан аян замын тэмдэглэл манай уншигчдын гар дээр тун удахгvй очих гэж байна. Эндрюсийн Монголын олон нутаг орноор газар зvй, хvн ам, ёс заншил, ан амьтны талаар иж бvрэн судалгаа хийснээ дэлхий дахинаа тайлагнан хэлэлцсэн бvтээл нь энэ ном юм. Ердийн уншигчдад ойлгомжтой байхаар онц сонирхолтой бичигдсэн энэ хvvрнэл тэмдэглэлээс Эндрюс шинжилгээний ангиа хэрхэн зохион байгуулсан, Монгол орон руу ямар замаар аялсан, нийслэл хvрээнд юутай учирсан, монголчуудын аж байдлыг хэрхэн дvгнэсэн, аль нутаг хошуугаар дайрсан, ямар хvмvvстэй учирсан, аль сvм хийдээр зочилсон хийгээд Ємнєговь аймгийн нутгаар хэрхэн аялсан, ангын ямар олз омогтой байсан, шинжлэх ухаанд урд ємнє мэдэгдээгvй юуг нээсэн, тухайн vеийн газар орны байдал, хvн зоны амьдралыг хэрхэн дvгнэсэн зэрэг “иж бvрэн”, сонирхолтой тэмдэглэлvvдийг уншиж болно. Нийт 19 бvлэгтэй, 58 фото зурагтай энэ номыг орчуулагч Д.Гэрэлтөв монгол хэлнээ хєврvvлэхэд шинжлэх ухааны нэр томъёоны хянагч, зєвлєхєєр ШУА-ын Палеонтологийн Тєвийн захирал академич Р.Барсболд, ахлах ажилтан, боловсролын доктор Д.Бадамгарав нар ажиллаж, Монгол эхийг тєрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр ариутган шvvжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж