
“Chosun Ilbo” сонины мэдээлснээр Хойд Солонгосын хилийн цэргүүд амжиж хилийн зурвас даван гарсан иргэдийг урьд өмнө хэзээ ч буудаж байгаагүй бөгөөд энэхүү үйлдлийг хилийн цэргүүд шинэ удирдамж хүлээн авсан байна гэж ойлгож болохоор байна гэжээ.
Зугтагсад Янган мужийн Хиесан хавиас ирцгээсэн бөгөөд тэд нарыг хилийн цэргүүд илрүүлсний дараа буудаж, мөшгиж эхэлсэн байна. Дүрвэгсдийн 5 нь газар дээрээ буудуулж нас барсан ба шархадсан хоёр иргэнийг хилийн цэргүүд Хойд Солонгос руу авч явжээ.
Хойд Солонгосын хилийн цэргүүд АК-47 автомат буу, гар бөмбөгөөр зэвсэглэсэн байдаг юм байна.
Хойд Солонгосын дүрвэгсэд бүтэн жилийн туршид хөрш орон болох Хятадын хилийн зурвасыг давах оролдлого хийдэг ба нэн ялангуяа хоёр орны хилийн зааг болох Ялу голын мөсөөр өвлийн цагт нэвтрэн гарахад илүү боломжтой байдаг ажээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг