Хувьчлалын туршлагаасаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Хувьчлалын туршлагаасаа танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Түлш эрчим хүчний салбарын өнөөгийн байдал” сонсгол эхлээд байгаа талаар бид мэдээлсэн. Үдээс өмнө болсон  сонсголоор Дэлхийн банкны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны төслийн зөвлөх Ray Purcell  “Үндэсний стратегийн төлөвлөлтийн систем”-ийн талаар мэдээлэл сонсгож, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга Т.Цэрэнпүрэв эрчим хүчний салбарын бодлого, хэрэгжилт цаашдын зорилтын талаар танилцууллаа. Эрчим хүчний салбарт хувьчлал явуулах, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх талаар асуудал хурцаар тавигдаж буй. Нийслэлийн хэт төвлөрөлтөөс шалтгаалсан зохицуулалт хийх шаардлагатай байгаа, хөдөө орон нутагт ч шийдвэл зохих асуудал их байгаагийн дээр уул уурхайн салбарын идэвхжилттэй холбоотойгоор эрчим хүчний салбарт ч шийдэх зүйл олон тулгараад байгаа энэ үед ийнхүү тус салбарынхан харилцан мэдээлэл, саналаа солилцлоо. Сонсголд оролцсон хувийн хэвшлийнхэн ч энэ талаар санал бодлоо илэрхийлэв. Монгол Улсын хувьд эрчим хүчний хувьчлалын асуудал ид яригдаж байгаа энэ үед дэлхийн олон улсуудад хувьчлалын ажилд зөвлөгөө туслалцаа үзүүлсэн туршлагатай ING банкны захирал Клайв Туртон монголчуудад зориулан Хятад, Филиппин, Сингапур зэрэг улсад хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар эрчим хүчний салбарт цаашид авах арга хэмжээний талаар мэргэжилтэн, судлаачид, салбарынхны санал бодлыг сонсч цаашид хамтран ажиллах төлөвлөгөөтэй буйгаа илэрхийлж байлаа.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж