
Warner Bros.-ийн аппликэйшнүүд iTunes-ээс кино худалдаж авахаас илүү онцлогтой юм. iPad-ийн хэрэглэгчид Warner Bros-ийн аппликэйшнээр кино үзэх зуураа Facebook, Twitter дээрх статусаа өөрчлөх боломжтой болгож, кино аппликэйшнийг олон нийтийн сүлжээнд холбож өгсөн байна. Уг аппликэйшнийг цаашид улам баяжуулж магадгүй бөгөөд контентуудын сонголт сайжирч тоглоом, онигоо, дууны фонограм зэрэг бусад олон төрлийн контентуудтай болох боломжтой гэнэ. Warner Bros аппликэйшнээ Apple-ийн iTunes-ээр кино зарагдаж эхлээгүй байгаа бүх улс орнуудад амжилттай дэлгэрнэ гэж үзэж байна.
Б. Энхцэцэг