Саудын Арабын дасгалжуулагч ажилгүй болов

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Саудын Арабын дасгалжуулагч ажилгүй болов

Катар улсад эхэлсэн хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Тэмцээний хоёр дахь өдөр болсон Саудын Араб, Сири улсуудын тоглолт 2:1 харьцаатай Сирийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн билээ. Дэлхийн чансааны 109 дүгээр байрт бичигдэж байгаа Сири улсын хувьд энэ ялалт нь түүхэн гэж хэлж болохоор ялалт байсан юм. Учир нь тэд 1976 оноос хойш анх удаа хүчтэй өрсөлдөгч Саудын Арабын багийг буулган авсан нь энэ байлаа. Харин Саудын Арабын шигшээ баг энэ ялагдалтай эвлэрэхийг хүссэнгүй. Тоглолт өндөрлөөд ердөө ганцхан цагийн дараа шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хосе Пессейрог үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Домогт “Реал Мадрид”-ын туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Португаль мэргэжилтэн Хосе Пессейро Саудын Арабын шигшээг амжилттай удирдаж, илүү довтолгоотой баг болгож чадсан. Хэдийгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх аваагүй ч холбооны удирдлага түүнийг үүрэгт ажилд нь үлдээн итгэл хүлээлгэсэн билээ. Харин Сирийн шигшээ түүнийг Саудын Арабыг дахин дасгалжуулах мөрөөдлийг нь үгүй хийлээ. Цаашид Пессейрог орлож, Нассер Аль Жохар ажиллахаар болсон байна. Тэрбээр 2000 онд Милан Макалаг, 2002 онд Слободан Сантракаг орлон шигшээгээ дасгалжуулж байсан бол энэ удаад Хосе Пессейрог орлох болж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж