
Энэ сарын 2-ны өдрийг дэлхий дахинаа олон улсын хүүхдийн номын баяр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил манай улсын хэмжээнд хүүхдийн номын өдрөөр Өмнөд Солонгосын Койкогийн сайн дурын гишүүд, Хүүхдийн номын ордонтой хамтран “Ном уншлагын долоо хоног” аяныг зохион байгуулж байна. Хүүхэд, залуусыг ном, судрын сантай танилцуулах, ном унших арга ухааны тухай цэгцтэй ойлголт өгөх зорилготой аян энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй, Н.Мандал, Б.Ганболд нарын хүүхдийн шилдэг номын үзэсгэлэнгийн нээлт болж, мөн хүүхэд, багачуудын дунд уран зургийн уралдаан зарлаж дүгнэсэн байна. Тус аяны хүрээнд энэ амралтын өдрүүдэд хүүхдийн зохиолч, яруу найрагчидтай уулзах уулзалтаар үргэлжилэх аж.
Д.Долгор