Хуан Мартин дел Потро тоглоход бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Хуан Мартин дел Потро тоглоход бэлэн

Талбайн теннисний “Их дуулга” ангилалд багтдаг дөрвөн цуврал тэмцээний оны хамгийн эхнийх нь Австралийн нээлттэй тэмцээн байдаг билээ. Энэ ч утгаараа улирлын эхний тэмцээнүүд Шинэ тив Австралид зохиогддог уламжлал тогтоод удаж байна. Эдгээр тэмцээний нэг нь болох АТР холбооны World Tour 250 ангилалд багтдаг Сиднейн олон улсын тэмцээн нээлтээ хийлээ. Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж, карьерынхаа оргил амжилтаа үзүүлж байсан Аргентиний супер од Хуан Мартин дел Потро гэмтлээс эргэн ирж, энэ улиралд тоглоход бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн. Түүний эхний шалгалт Сиднейн олон улсын тэмцээн болж байна. Түүний эхний өрсөлдөгч нь Испанийн хашир туршлагатай теннисчин Флишиано Лопез байсан юм. Эхний сэтийн тоглолтод Испани теннисчин тай-брект ялалт авч, тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэн дэлхийн чансааны гурав хүртэл дэвшин тоглож байсан Аргентин теннисчин бууж өгсөнгүй. Хоёр дахь сетийн тулаан хамгийн сонирхолтой өрнөж, тай-брект Хуан Потро ялалт авснаар шийдвэрлэх сетэд хүрчээ. Гурав дахь сетийн тулаан мөн тай-брект хүрч, гурван цаг үргэлжилсэн хүнд хэцүү тулааны ялагчаар гэмтлээс эргэн ирээд байгаа Хуан Мартин дел Потро тодорсон байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж