
“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзандангийн уул уурхайн бодлогын зөвлөхөөр Уул уурхай, геологийн сайд асан Ч.Хурц ажиллахаар болжээ. Иргэний нийгмийн төлөөлөл байх зарчмын дагуу тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа Ж.Батзандангийн хувьд уул уурхайн чиглэлээр тулгамдах асуудал цөөнгүй тохиолдож байгаа гэнэ. Тиймээс энэ чиглэлд Монголдоо толгой цохих эрдэмтэнтэй хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн нь цагаа олж хэмээн зарим хүн дүгнэжээ.
Н.Түвшин