Өвлийн Универсиадад таван тамирчин оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Өвлийн Универсиадад таван тамирчин оролцоно

БНХАУ-ын Харбин хотноо XXIV өвлийн Универсиад наадам 2009 онд болж, манай тамирчид амжилттай оролцож байсан бол энэ жил Турк улсын Эрзурум хотноо энэ сарын 27-ноос хоёрдугаар сарын 06-ны өдрүүдэд дэлхийн оюутны өвлийн XXV Универсиад наадам болох гэж байна. Тус наадамд манай улсын оюутан тамирчид шорт трейк, гүйлтийн цанын төрөлд таван тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг  албаны хүн оролцохоор тус тус бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Багийн ахлагчаар МОСХ-ын дэд ерөнхийлөгч С.Нацагдорж, гүйлтийн цанын дасгалжуулагчаар Монголын цанын холбооны ахлах дасгалжуулагч Л.Дорж, шорт трейкийн дасгалжуулагчаар Монголын тэшүүрийн холбооны дасгалжуулагч Б.Орнобиш, тамирчдаар МУБИС БТДС-ийн II курсын оюутнууд болох Э.Оюунмаа, Б.Азжаргал, Б.Базарсад нар шорт трейкийн төрөлд, МУБИС БТДС-ын IV курсын оюутан Т.Доржготов, тус сургуулийн I курсын оюутан Ц.Жавхлантөгс нар гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж