Б.Төмөрбаатар олимпийн зэрэглэлийн шүүгч болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Б.Төмөрбаатар олимпийн зэрэглэлийн шүүгч болжээ

Монголын чөлөөт бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, бөхийн чөлөөт барилдааны олон улсын I зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны шийдвэрээр олимпийн зэрэглэлийн шүүгч болжээ. Өмнө нь чөлөөт бөхийн шүүгчдийн дунд Е зэрэглэл гэж байсныг түр түдгэлзүүлж байгаад энэ ангилалд хамаарах шүүгчдэд сүүлд олимпийн зэрэглэл олгох болсон юм. Үүн дагуу  Монголын чөлөөт бөхийн холбооны олон улсын I зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар зэрэг ахиж, олимпийн зэрэглэлийн шүүгч болжээ. Ийнхүү МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга А.Басхүү Монголын цорын ганц олимпийн зэрэглэлийн шүүгч байсан бол өдгөө олимпийн зэрэглэлийн хоёр шүүгчтэй боллоо.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж