Britney-гийн шинэ сингл цацагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Britney-гийн шинэ сингл цацагдаж эхэллээ

Америкийн поп гүнж хэмээн нэрлэгдэж байсан дуучин Britney Spears-ийн амьдрал дуулиан шуугианаар дүүрэн байдаг. Тэрбээр 2004 онд Jason Allen Alexander гэр бүл болж, 55 цагийн дараа салж байсан удаатай. Харин түүний хоёр дахь гэрлэлт нь 2004 оны есдүгээр сарын 18-нд өөрийн бүжигчин Kevin Federline гэх залуу байсан. Хосууд хоёр хүүтэй болсон хэдий ч 2006 оны арваннэгдүгээр сарын 7-нд салсан юм. Нөхөртөө хаягдсан Britney архинд донтож, уран бүтээлээ завсарлаж жинхэнэ шар хэвлэлийн “од” болон хувирсан. Гэсэн хэдий ч Britney бууж өгөлгүй эргэн уран бүтээлдээ орж 2009 онд “Circus” нэртэй аялан тоглолтоо хийж, тайзнаа эргэн ирсэн нь фэнүүдийг нь баярлуулсан.  Түүний том хүү Sean Preston есдүгээр сарын 14-нд төрсөн юм. Харин бага хүү нь 2005 оны есдүгээр сарын 12-нд төржээ. Одоо тэд тав болон дөрвөн настай бөгөөд Britney өөрөө өсгөж байгаа юм.

Сонирхуулахад Britney Spears өнөөдрөөс эхлэн шинэ синглээ цацаж эхэлж байгаа бөгөөд дахин гялалзаж эхлэх гэж байна хэмээн гадаадын хэвлэлээр бичих болсон. Тэрбээр шинэ уран бүтээлдээ ороод байгаа юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж