Павлович Далласт ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Павлович Далласт ирлээ

“Даллас Маверикс” баг Монтенегрогийн довтлогч Саша Павловичийг багтаа элсүүлжээ. Гэхдээ ердөө 10-хан хоногийн гэрээтэй. Багийн лидер болох NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогч Дирк Новицки нь өвдөгний гэмтлийн улмаас долоон тоглолт өнжөөд байгаа. Мөн багийн түлхүүр тоглогчдын нэг Карон Батлер нь өвдөгний шөрмөс нь тасарсан учраас энэ улиралд эргэн талбайд гарах боломжгүй болсон юм. Тиймээс тэдэнд оноо авах тоглогч шаардлагатай байгаа. Павловичийн хувьд энэ улиралд NBA-д тоглоогүй. Тэрбээр тус лигт тоглох долоон жилийн хугацаанд 452 тоглолтод орж байсан. “Юта Жазз” баг түүнийг 2003 оны драфтын эхний тойргийн 19 дэх эрхээр авсан бөгөөд “Юта”-д нэг улирал өнгөрөөгөөд Кливлэнд багт 2004-2009 онуудад тоглож байсан юм. Харин өнгөрсөн улиралд Миннесотад тоглосон билээ.

“Кавалиерс” багт тоглож байхдаа оргил амжилтаа үзүүлж байсан тэрбээр Леброн Жеймсийн гол туслагч нь байсан билээ. Пүрэв гаригт Индианатай тоглох тоглолтонд Саша “Маверикс”-ын өмсгөлийг өмсөнө. Түүний оноо авах чадвар болон идэвхтэй хамгаалалт нь Дирк Новицкиг эргэн иртэл “Маверикс”-т тус болно гэж багийн удирдлага үзсэн бололтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж