Програмистууд шийдвэр гаргагчдад хандав

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Програмистууд шийдвэр гаргагчдад хандав

“Монголын залуу програмистуудын холбоо”-оос нэгэн уриалгыг шийдвэр гаргагчдад хандан дэвшүүлжээ. Уриалгад  монгол хүний оюун ухаан шингэсэн програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх болон програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг дэмжиж, энэ төрлийн орлогыг НӨАТ болон аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвараас чөлөөлөх талаар анхааралдаа авахыг хүссэн байна.  Мөн  энэ чиглэлээр зуун хувь ажиллаж, цалин авч байгаа иргэдийг хүн амын орлогын албан татвараас гурван жилийн хугацаатай чөлөөлөхийг уриалжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж