Уурхайнуудыг цагдаагаар хамгаалуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Уурхайнуудыг цагдаагаар хамгаалуулав

Цагдаа, дотоодын цэргийн хамтарсан бүлэг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Монголросцветмет нэгдэл” ХХК-ийн харьяа Төв аймгийн Заамар суман дахь “Шижир алт”, “Зэрэгцээ”-гийн алтны уурхайг хамгаалалтад хүлээн авчээ. Алтны уурхайнуудыг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авснаар тус сумын нутаг дэвсгэрт гар аргаар хууль бусаар алт олборлогч иргэдийн  үйл ажиллагаанд тавих хяналт дээшилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулах болсон байна. Энэ нь багагүй үр дүнгээ өгч байгаа гэнэ. 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж