Оюутолгойн асуудлыг хойшлуулах бололтой

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Оюутолгойн асуудлыг хойшлуулах бололтой

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдаж, Оюутолгойн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан дүгнэлттэй холбогдуулан гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг авч хэлэлцэх байсан ч хойшлуулахаас аргагүй болсон тухай эх сурвалж онцоллоо. Учир нь дээрх дүгнэлтийг ажлын хэсгийнхэн хийх үед Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийнхнөөс гадна Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад оролцсон Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар биечлэн байлцах ёстой аж. Гэвч дээрх хоёр сайд Ерөнхий сайд С.Батболдын хамт Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж яваа тул, эх орондоо ирсэн хойно нь ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэхээс өөр аргагүйд хүрчээ.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж