Харумафүжи, Какурюү нар хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Харумафүжи, Какурюү нар хоорондоо барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн 2011 оны тэргүүн башёгийн гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Токио хотын Кокугикан ордонд үргэлжилж буй хацү башёгийн гурав дахь өдрийн барилдаанд ёкозуна Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Аминишикитэй барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж, комүсүби Какурюү М.Ананд нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар болжээ. Мөн өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил сэкиваки Котошогикүтэй, Кёкүтэнхо Н.Цэвэгням Гоэйдотой, харин Асасэкирюү Б.Дашням, Токүсэгава Б.Ганболд нар хоорондоо барилдана. Түүнчлэн Токитэнкү А.Хүчитбаатар Миябияматай, Хакуба А.Өнөржаргал Такамисакаритай, Шотэнро Д.Нямсүрэн Ваканосатотой, Моконами Г.Базарсад Шимоторитой, Коорюү Э.Мөнх-Оргил Окиноумитой тус тус учраа тааран барилдахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж