Ч.Сангарагчаагийн хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэргийг өнөөдөр шүүхэд шилжүүлнэ

АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох  эрүүгийн хэргийг  прокурорын шатанд хянаж дуусаад  өнөөдөр шүүхэд шилжүүлэхээр болжээ. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин  Хяналт дүн шинжилгээний албаны дарга Б.Батсайхан, Мөрдөн шалгах  албаны дарга асан Э.Амарбат нарын өрөөнд хууль бусаар чагнах төхөөрөмж байрлуулсан гэх хэрэгт буруутгасан юм. Уг хэрэг өнгөрсөн онд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байв. Түүнчлэн Ч.Сангарагчаа нь төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд давхар шалгуулж байгаа  аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж