Хэвлэлийн гэрэл зургийн 150 жилийн түүх

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн гэрэл зургийн 150 жилийн түүх

Английн Рожер Фентоныг хамгийн анхны хэвлэлийн гэрэл зурагчин гэж үздэг ажээ. 1855 онд морин тэрэг дүүрэн гэрэл зургийн аппарат, багаж хэрэгслээ ачаад Крымийн нуруунд очиж, Орос, Франц-Английн холбоотны цэргүүдийн тулалдааныг гэрэл зургийн хальсанд буулган авчээ. Фентон чийгтэй шилэн хавтан дээр буулгасан 350 ширхэг дөрвөлжин хэлбэртэй зурагтай эх орондоо эргэн иржээ. Тэрээр дайны дараах дүр зургууд буюу цэргийн хуарангийн талбай, Балаклавын усан боомт, цэргүүдийн зургийг авчээ.

Дараа нь Мэтью Брэди Өмнөд ба Хойд Америкийн дайнтай холбоотой гэрэл зургийн каталоги бэлтгэжээ. 20-р зуунд ороосон хальс хэрэглэх хүртэл гэрэл зурагчид хавтан дээр зургаа буулгадаг аппарат хэрэглэдэг байжээ. Хавтан бүхий зургийн аппаратны дуран урт байсан тул маш хүнд бас болхи байжээ. 1940-1950 оны үед том магнийн чийдэн, анивчуур бүхий Speed Graphic-ийг өргөн хэрэглэх болжээ. Үүгээр хөдөлгөөнт болон шөнийн зургуудыг авах боломжтой болжээ. 1950-аад онд гэрэл зурагчид 35 мм-ийн аппарат хэрэглэх болжээ. Харин сүүлийн жилүүдэд зурагчид дижитал SRL аппаратыг сонин, сэтгүүлд хэрэглэх болсноор дээрх аппарат хэрэглээнээс гарчээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж