Самсунгийн сүүлийн үеийн дэлгэцүүд

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Самсунгийн сүүлийн үеийн дэлгэцүүд

Сая 1-р сарын 6-наас 9-ний хооронд олон
улсын электрон төхөөрөмжийн CES 2011 үзэсгэлэн болсныг технологи
сонирхогчид сайн мэдэж байгаа. Уг үзэсгэлэнгийн үеэр дэлхийн томоохон
фирмүүдийн танилцуулсан төхөөрөмжүүдээс нэгэн зүйлийг онцолж
танилцуулъя.

Samsung-ийнхан уг үзэсгэлэнгийн үеэр
электрон төхөөрөмжүүдийн дэлгэцийн сүүлийн үеийн технологийг харуулсан
бүтээлүүдийг танилцуулж олон хүний анхаарлыг татжээ. 4.5 инчийн нугалах
боломжтой, уян, мобайл төхөөрөмжүүдэд ашиглах дэлгэц, мөн 19 инчийн
нөгөө тал нь нэвтэрч харагддаг, транспарент AMOLED дэлгэцээ танилцуулсан
байна. Уян дэлгэцийн хувьд бүр алхаар цохисон ч эвдэрч хагарахгүй
байсан нь олон хүнийг алмайруулсан байна. Гэхдээ уг технологийн дэлгэц
2011 онд багтаж хэрэглээнд нэвтрэхгүй, нэвтрүүлье гэсэн ч хэрэглэх
шаардлага одоохондоо бага байгаа гэнэ. Смартфонд ашиглалаа гэхэд эдэлгээ
удаантай л болох юм даа.

 Нэвтрэлттэй дэлгэцийн хувьд харин уян дэлгэцээ бодоход харьцангуй өмнө хэрэглээнд нэвтрэх боломжтой гэж Самсунгаас мэдэгджээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

 Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж