
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Ц.Шинэбаяр гишүүнийг хүнийх нь хувьд өмөөрнө гэдгээ өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр "сүүлийн саруудад УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын нэр төрийг гутаах зорилгоор бүхэл бүтэн аппарат ажиллах болсон. Энэ нь өөрөө шударга биш явдал. Яагаад хувь гишүүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ийнхүү хавчигдаж байх ёстой гэж… УИХ-ын гишүүнийг гишүүд нь хамгаалах ёстой. Ц.Шинэбаяр гишүүнийг би хүнийх нь хувьд өмөөрнө” хэмээв.
Г.Дарь