Ө.Хэрлэнчимэг нарын шүүх хурал 20-нд болно

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэг нарын шүүх хурал 20-нд болно

Хүний амь насыг санаатай хохироосон Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд  холбогдох хэрэг энэ долоо хоногт шүүхэд ахин шилжиж анхан шатны шүүх хурал ирэх сарын 20-нд товлогджээ.  Тэдэнд холбогдох хэргийн  анхан шатны шүүх хурал өмнө нь  зургаан удаа хойшилж, өнгөрсөн оны аравдугаар сард хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан  юм. Учир нь хэргийн зарим нотлох баримтыг нягтлах, гэрч холбогдогчийг нүүрэлдүүлэн  байцаах хэрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.  Нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд шилжиж байгаа юм. Уг хэргийг эргэн сөхвөл 2008 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг  дэвсгэрт 15 настай Б охины амийг хохироож хогийн цэг дээр хаясан ноцтой хэрэг гарсан.  Уг хэрэгт 20 настай Ө.Хэрлэнчимэг, тэдний найзууд болох ах дүү Ж.Оч-Бадрах, Ж.Оч-Мандах, Д.Сарантуяа. К.Тэмүүжин. С.Гантуяа, н.Отгонжаргал, Ү.Ганболд нар яллагдагчаар татагдаад байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж