“Баргажин-2” наадам наймдугаар сард болно

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Баргажин-2” наадам наймдугаар сард болно

Дорнод аймагт Халх, буриад, барга, үзэмчин ястан эх орныхоо зүүн хязгаарт эзний ёсоор аж төрсөөр ирсэн. Буриад зон “Алтаргана”, баргачууд “Баргажин”, үзэмчин ястан “Алтан дөрөө” наадмыг 2-4 жилийн хугацаатай тус тус зохион байгуулдаг.

Манлай ван Дамдинсүрэнгийнхээ баатарлаг үйлс гавъяагаар бахархдаг барга ястан өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн ёс заншил, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх 2007 онд Хөлөнбуйр суманд “Баргажин-1” наадмаа амжилттай зохион байгуулсан бөгөөд цаашид дөрвөн жилд нэг удаа хийхээр товлон наадмын тугаа Гурванзагал суманд хүлээлгэн өгсөн түүхтэй.

Монголын барга судлалын холбоо, барга ястан иргэдийн санал хүсэлтийн дагуу Аймгийн Засаг даргын 2010 оны 164 тоот захирамжаар “Баргажин-2” наадмыг наймдугаар сарын эхний хагаст Гурванзагал суманд зохион байгуулах ажлын хэсгийг баталсан байна. Уг ажлын хэсэг энэ сарын 07-нд хийсэн анхны хуралдаанаар наадмын үеэр зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг урдчилсан байдлаар тогтоод байна. Наадмын үеэр “Барга судлал”-ын чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, эрийн гурван наадам, түнх харваа, барга ардын дууны наадам зэрэг олон ажил зохион байгуулахар төлөвлөж байна.

Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж