Япон болон Их Британид байдаг туршилтын төвд нохой арьсны, цөс, уушиг болон өндгөвчний өвчнийг оношлох чадвартайг туршиж байсан аж. Түүнчлэн Их Британы Эйлсберийн төвд эзнийхээ чихрийн шижин өвчинг цусан дахь глюкозийн хэмжээ хэт багассан аюултай үед нь сануулах нохойг бэлтгэж байгаа юм.
Японы Кюсю Их Сургуулийн судлаачид лабрадор-ретривер үүлдрийн нохойны үнэрлэх чадварыг хорт хавдрыг оношлоход ашигласан байна. Эрүүл болон шулуун гэдэсний хорт хавдартай хүмүүсийн амьсгалсан агаарын 36 туршилтын тусгай саван дахь хэсгээс 33-ыг нь Мерин нэртэй энэ нохой зөв сонгосон юм. Ингэж үнэрлэн оношлоход өвчний үе шат огт хамааралгүй байсан аж. Харин шулуун гэдэсний хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг цусны шинжилгээгээр арван тохиолдлоос зөвхөн нэг нь илэрдэг байна.