Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Япон улсад сурч байгаа дуучин М.Нара эх орондоо ирээд байгаа аж. Тэрбээр Япон улсад make-up-ийн чиглэлээр сурч байгаа бөгөөд хичээл нь амарсан учир Монголдоо ирж амраад байгаа гэнэ. Тэрбээр энэ сарын 28-нд буцаад Япон явах бөгөөд үндэснийхээ сар шинийн баяраар Японд байх гэнэ. Энэ талаараа дуучин М.Нара хэлэхдээ “Үндэснийхээ ганц баяраар Монголдоо байж чадахгүй нь ээ. Япон хичээлтэй байх юм. Хэрэв бүүр болохгүй бол хичээлээсээ чөлөө авах ирэх арга бодно доо” гэв.

М.Нарагийн хувьд хичээлийнхээ хажуугаар уран бүтээлээ хийж амжихгүй байгаа гэнэ. Тиймээс сургуулиа төгстөл уран бүтээлээ түр завсарлаж байгаа сурагтай. Харин түүний найз залуу “Шинэ үе” продакшны жүжигчин Батуука Энэтхэгт сурч байгаа гэнэ.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж